Египетийн хүн ам хурдацтай өсч, 100 саяд хүрчээ

Огноо: 2020-02-12

Египетийн хүн амын тоо 100 саяд хүрснийг Мягмар гаригт статистикийн газраас мэдээлжээ. Египетийн хүн ам 2017 оноос хойш долоон саяар нэмэгджээ. Египетийн хүн амын тоо 1960 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн ба 1987 онд төрөлт жилд 2,8 хувийн өсөлттэй гарчээ. Тус улсад өдөрт 5000 хүүхэд шинээр төрж байна. Өдгөө Египетийн хүн амын 62 хувийг 29 ба түүнээс доош насны залуус эзэлж байгааг НҮБ-ын байгууллага мэдэгджээ.

Египетийн хүн ам хурдацтай өсч байгаа нь хязгаарлагдмал нөөцтэй тус улсын хувьд асуудал болж байна. Засгийн газраас төрөлтийг бууруулахын тулд “хоёр хүүхэд хангалттай” гэсэн уриалгыг гаргаж, гэр бүл төлөвлөлтийн мэдлэг олгох кампанит ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

Эх сурвалж: Associated Press