Жак Ма Монголд эмнэлгийн хэрэгсэл хандивлана

Огноо: 2020-03-22

Хятадын цахим худалдааны “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жак Ма Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка зэрэг орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэхэд нь туслах зорилгоор амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлахаар болжээ.

Энэ тухай тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ба нийт 1,8 сая амны хаалт, 210 мянган оношлуур, 36 мянган хамгаалалтын хувцас, агааржуулагч, халуун шалгах багаж хандивлахаар болсон байна.

Тэрбээр өмнө нь Африк тивийн бүх улс орнуудад / 54 улс / 20 мянган шинжилгээний багаж, 100 мянган амны хаалт, 1000 хамгаалах хувцас, нүүрний хаалт зэргийг хандивлахаа мэдэгдээд байсан юм. Мөн Өмнөд Солонгост халдвар ид эрчээ авч байхад эмнэлгийн хэрэгсэл хандивласан билээ.

Эх сурвалж: Bloomberg.com