Монгол Улсад коронавирусын халдварын 10 тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

Огноо: 2020-03-21

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийгдэж дөрвөн тохиолдол коронавирус илэрлээ. Монгол Улс коронавирусын 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Дорноговь аймагт тусгаарлагдсан 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна” гэв.