ДЭМБ: “Covid-19” залуучуудыг тойрохгүй

Огноо: 2020-03-21

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гаригт /2020.03.20/ шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” цар тахлын талаар цаг үеийн мэдээлэл хийжээ. Энэ үеэр тус байгууллагын дарга Тедрос Адханом залуучуудад хандан тусгайлан анхааруулсан байна.

Тэрбээр залуучууд энэ өвчинд их тоомжиргүй хандаж байгааг дурдаад шинэ төрлийн коронавирусээр бүх насны хүмүүс өвчлөх боломжтой бөгөөд нас барах ч эрсдэлтэй гэдгийг санууллаа. Учир нь “Covid-19” өвчний халдвар авсан болон нас барсан хүмүүсийн дйилэнх нь өндөр настнууд байгаа гэдэг мэдээтэй холбогдуулан олон орны залуучууд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг үл хайхарч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар “covid-19” дэлхийн 185 оронд тархаж, 275 мянган хүнд халдварлаж, 11 мянган хүний амийг авч одоо байна.

Эх сурвалж: BBC