Ж.Батзандангийн улс төр буюу улс төр дэх энтертайнмэнт

Огноо: 2020-02-15

Хэдхэн хоногийн өмнө ШИНЭ намын удирдагчийн аудио бичлэг цахим ертөнцөөр цацагдаж, нийгэмд давалгаа үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор цахим ертөнцөд ямар мэдээлэл цацагдсаныг тоймлон хүргэж байна .

Цахим ертөнц Ж.Батзандангийн улс төрийн алхмыг ингэж “харсан” байна

Zaluucom.mn УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой утсаар ярьсан нэгэн бичлэг өнөөдөр сошиал орчинд тарав. Тодруулбал “ШИНЭ” намын дарга Ж.Батзандан, дэд дарга Л.Болд нар хятадуудад газрын тосны лиценз зарж, сонгуулийн мөнгөө босгохоор ярьсан гэх бичлэг байв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан үүнд тайлбар хийв.

Тэрбээр “Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. МАНАН бүлэглэлээс сүүлийн долоо хоногт Ж.Батзандангийн бичлэгийг гаргаж тавина гэдэг шахалтыг олон хүнээр хэлүүлсэн. Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш, Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ. ШИНЭ намын дэд дарга руу яриад намаасаа гарахгүй бол Б.Хурц генерал бүгдийг нь чагнасан, удахгүй бүх бичлэгийг задална гэж ярьж. Л.Болд, Ж.Батзандан хоёрыг гар утасны бичлэгийг чагнадаг О.Баасанхүү гишүүн, Б.Хурц генерал хоёроос очиж асуусан нь дээр байх” гэсэн байх юм.

Үнэндээ улс төр дэх түүний алхмыг цахим ертөнцийн анхлагч News.mn ингэж дүгнэжээ.

News.mn “Ч.Сайханбилэг, Ж.Батзандан хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Нэг улсын Ерөнхий сайд шиг ажилласан, нөгөө нь ордны энтертаймент жүжигчин болсон. Ж.Батзандан нүүрний арьс зузаантай хүн. Харин түүнийг “гурван жилийн өмнөөс таньдаг болсон” Л.Болдын улс төрд бүрдүүлж ирсэн имиж энэ хүрээнд “өндөрлөж” байгаа нь харамсалтай. Монголчууд мууг дагавал могойн хорлол гэдэг, үнэн үг аж.

Олон нийтийн сүлжээнд цацагдсан Ж.Батзандан, Л.Болд нарын бичлэг хэн нэгнийг гүтгэсэн юм биш, ордны энтертайнментчдийн ард ердөө эх орноо зарах гэсэн том, жижиг хулгайчид, хувийн эрх ашгаа нэгд тавьсан луйварчид нуугдаж буйн үнэн төрх илчлэгдсэн хэрэг. “Анти чайна” үзэлтнүүдийн жинхэнэ төрх нь хувийн аж ахуйнхаа төлөө улсаа худалдаж, баян хятадуудыг ааваа ч гэж дуудаж чадна” гэжээ.

Харин 24. Цаг. Мн болохоор ийм өнцгөөр мэдээллийг хүргэсэн байна.

24.цаг мн Ж.Банзандан: Ирэх 30 жил авлига, оффшоргүй байлгахын тулд улс төрийн 10 нам нэгдэж, шинэ эвсэл байгууллаа

“…Өнгөрсөн 30 жил бол авилгажсан Төр, засаг, МАНАН-жсан удс болсон. Ард түмний амьдрал ядуурсан, мөлжлөгө, оффшордсон 30 жил байсан гэж бид харж байна. Иймээс ирэх 30 жилийг шударга, сайжирсан, авилгагүй, оффшоргүй 30 жил байлгахын тулд улс төрийн 10 нам нэгдэж, ШИНЭ эвсэл байгуулж байна” гэлээ.

Эх сурвалж: medee.mn