Ухань хотод шинээр 1923 хүн “Covid-19”-ын халдвар авч, 8141 хүн эдгэрчээ

Огноо: 2020-02-15

Хятадын Эрүүл мэндийн яамнаас хоёрдугаар сарын 15-ны 07.20 цагийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 67100, эмчлэгдэж эдгэрсэн хүн 8141, энэ халдварын улмаас нас барсан хүний тоо 1526 болсон гэж мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагт Хубэй мужид халдварын 2420 шинэ тохиолдлоос 1923 нь Ухань хотод бүртгэгдэж, 139 хүн нас баржээ. Тус мужийн хэмжээнд өчигдөр халдвар авсан 4823 тохиолдол бүртгэгдэж, 116 хүн нас барсан хэмээн мэдээлж байв. Халдвар далайн гаралтай хүнс, махны захаас тархсаныг судлаачид нотолж буй юм.

Хятадын Засгийн газар халдварын тархалтыг тогтоон барих талаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд тус улсаас гадна 25 улсад коронавирусийн халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдээд буй юм. Тухайлбал, Япон улсад 259, Сингапурт 67, Хонгконгод 56 тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарласан ба Япон, Хонгконг, Филиппинд тус бүр нэг хүн халдварын улмаас нас барлаа.

Эх сурвалж: gogo.mn