“Huawei”-н захирлыг 16 хэрэгт буруутган яллана

Огноо: 2020-02-15

Хятадын технологийн “Huawei” компанийн Санхүүгийн захирал Мэн Ванжоуг нууц хуйвалдаан, дээрэм гэх мэт 16 хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэнээ АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ. АНУ-ын хууль хяналтынхан “Huawei” компанийн эсрэг сүүлд дахин нэг хэрэг үүсгэсэн нь худалдааны нууцыг хулгайлахыг оролдсонд буруутгажээ. Тус компанийг АНУ-ын технологийн зургаан компанийн оюуны өмчид нэвтэрч, худалдааны нууцыг хулгайлахыг оролдсон хэмээн Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэн байна.

“Huawei” компанийг анх НҮБ, Европын холбоо болон АНУ-ын хоригийг зөрчин Хойд Солонгос, Ирантай нууцаар бизнес хийсэн гэж буруутгасан билээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр тус компани “A2” болон “A9” гэх нууц үгийг ашиглан Хойд Солонгос, Ирантай бизнесийн болон технологийн төсөлд оролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадтай хийж буй худалдааны дайнд “Huawei” компани барьцаа болсон юм. Улмаар АНУ-аас тус компанийг өнгөрсөн тавдугаар сард хар жагсаалтад оруулан Нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба холбоотон орнуудаа ижил арга хэмжээ авахыг уриалжээ.

Мэн Ванжоу нь 2018 оны арванхоёрдугаар сард Канадын нисэх буудлаас баривчлагдсан. Түүнийг Канадаас шилжүүлэн авахаар АНУ-ын албаныхан ажиллаж буй юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER