Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд

Огноо: 2020-02-12

1. Энгийн мэдээллээс эхэлье. Хүн амын тоогоор дэлхийд нэгдүгээрт орох хот бол БНХАУ-ын Шанхай. 2018 оны байдлаар тус хотод 24 237 000 хүн амьдарч байжээ. Үүнээс хойш энэ тоо сая гаруйгаар нэмэгдсэн гэсэн тооцоо байдаг юм байна.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


2. Газар нутгийн хэмжээгээр хамгийн том хотод Австралийн Сидней /одоохондоо/ тооцогддог. Тус хотын газар нутгийн нийт хэмжээ 12 144,6 кв.км юм.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


3. Энд зөрчилдөөнтэй баримт гарч ирдэг. Хятадууд өөрсдийн Хөлөнбуйр хотоо 263 953 кв. км нутагтай, дэлхийн хамгийн том хот гэж мэтгэдэг аж. Энэ хот нь Өвөр Монголын нутаг билээ.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


4. Дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их тархан суурьшсан хотод Мексикийн Мехико тооцогддог. 1968 онд зуны олимпын наадам хүлээж авч байсан тус хотыг хөндлөн гарахын тулд 200 километр явах хэрэгтэй болдог байна.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


5. Дэлхийн хамгийн жижиг хот гэсэн номинацид Хорватын Хум бичигджээ. Уг хотын хүн амын тоо 17-25-ын хооронд хэлбэлздэг аж.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


6. Дэлхийн хамгийн өндөрлөгт оршдог хот нь Перугийн Ла Ринконада юм. Уг хот далайн түвшнээс дээш 5100 метрт оршдог.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


7. Израилийн Неве Зоар бол дэлхийн хамгийн нам дор газарт оршдог хот юм. Сөнөсөн тэнгисийн эрэгт орших уг хот нь далайн түвшнээс доош 395 метрт оршдог юм.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


8. Дэлхийн хамгийн олон хүн амтай хотуудын холбоо нь  Японы Токио, Йокагама юм. Энэ хоёр хот нийлээд 37 126 000 хүн амтай.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


9. «The Economist», «Mercer», «Monocle»сэтгүүлүүдийн гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн тансаг амьдралтай хотоор Австрийн Вена шалгарсан байна.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


10. Дэлхийн хамгийн хойд захад орших хот бол Норвегийн Лонйгир. Сонирхолтой нь, Шпицберген мужийн төв уг хотод оршуулгын газар байдаггүй. Хэрвээ та Лонгйирт байгаад үхэх юм бол заавал эх газарт аваачиж оршуулах болно.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


11. Дэлхийн хамгийн баруун захын хот нь Аргентиний Ушуайя.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


12. «Forbes» сэтгүүл Английн Лондон хоттыг сүүлийн хоёр жил дараалан “Дэлхийн хамгийн стильтэй хот”-оор шалгаруулжээ.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


13. Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот нь Швейцарийн Цюрих.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


14. Мексикийн Сьюдад дель Хуарес нь хамгийн их гэмт хэрэг гардаг хотод тооцогддог. Тус хотын 100 000 хүн тутмын 190 нь жил бүр гэмт хэргийн улмаас амиа алддаг байна.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


15. Дэлхийн хамгийн урт нэртэй хот бол Тайландын Бангкок. Тайландын нийслэлийн нэрийг латинаар «Krung ThepMahanakhonAmonRattanakosinMahintharaAyuthayaMahadilokPhopNoppharatRatchathaniBuriromUdomratchaniwetMahasathanAmonPimanAwatanSathitSakkathattiyaWitsanukamPrasit» гэдэг аж. 167 үсэгтэй уг хотын нэрийг монголчилбол, “Индра бурхны болоод мянган эрдэнийн хот, дэлхийн агуу нийслэл, есөн эрдэнийн чулуут аз жаргалант хот бурхны хүү Хааны ордон, Индрагийн бэлэглэж Вишнаузарнын босгосон хот” гэх ажээ.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


16. Хамгийн урт нэртэй хот Тайландад байдаг бол богино нэртэй хот мөн л Ази тивийн Японд байдаг. Японы Сосэй хотыг ердөө л О гэдг ажээ. Монголоор бол Мьянмагийн Е хотыг бас хамгийн богино нэртэй гэж тооцож болно. Тус хотыг латинаар бол харин Үе хэмээн хоёр үсгээр тэмдэглэдэг ажээ.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


17. Дэлхийн хамгийн их газар доор амьдардаг хот бол Австралийн Кубер Педи хот юм. Гэрэлт чимэд чулууны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг /дэлхийн бүх нөөцийн 30 хувь нь энд байдаг гэж үздэг/ тус хотын хүн ам их халуунаас болоод ихэнх нь газар доор болон агуйд амьдардаг аж.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд


18. Дэлхийн бүх хуурай газрын 1 хувийг хотууд эзэлдэг.

Дэлхийн хотуудын талаарх хачирхалтай баримтууд
Эх сурвалж: eagle.mn