Хууль зүй, дотоод хэргийн яам

Огноо: 2021-04-16

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, тус төвийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 101, 102, 103, 105 тусгай дугаарын телефон холбооны системийг шинэчлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэхээр боллоо.Энэхүү системийг шинэчилснээр иргэдээс гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах техникийн найдвартай байдал хангагдаж, цаашид олон улсын жишгээр нэгдсэн нэг дугаарлалтаар дуудлага, мэдээлэл хүлээн авах нөхцөл бүрдэх юм.