Онцгой байдлын ерөнхий газар

Огноо: 2021-04-16

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 04 дүгээр сарын 16-ны өдрийн 00:32 цагийн байдлаар нийт 291 дуудлага иргэдээс ирсэн байна. Дуудлагын 90 орчим хувийг дархлаажуулалт, замын хөдөлгөөнтэй холбоотой лавлагаа мэдээлэл эзэлж байгаа юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-д ажиллах ажлын байрны тоог хоёр дахин нэмэгдүүлж 16 ажлын байраар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэснээр иргэдээс ирж байгаа дуудлагыг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаа хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгааг Шадар сайдад танилцууллаа.