Марк Цукерберг дэлхийн гурав дахь баян хүн боллоо

Огноо: 2020-05-23

Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч, захирал Марк Цукербергийн орлого сүүлийн хоёр сард 30 сая гаруй ам.доллароор нэмэгджээ. “Блүүмберг” агентлагийн тэрбумтнуудын индексээр Марк Цукерберг 87.8 тэрбум ам.долларын нийт хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүн болжээ. Тэрбээр уг жагсаалтад тэрбумтан хөрөнгө оруулагч Уоррен Баффетт, загварын могул Бернард Арнаулт нарын өмнө бичигдэх болов. Харин дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг онлайн худалдааны “Амазон” сайтын захирал Жефф Безос тэргүүлж, “Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс удаалжээ.

Коронавирусийн халдварын эсрэг хөл хорио, хязгаарлалтын  энэ үед Фейсбүүк компанийн орлого өссөн байна. Фейсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ оны эхний гурван сард 1.73 тэрбумаар нэмэгджээ. Түүнчлэн Фейсбүүкийн бусад аппликейшн болох Мессенжер, Инстаграмын сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо гурван тэрбумд хүрсэн аж.

Эх сурвалж: Reuters