Оюутан байх үеэсээ амжилтад хүрсэн хүмүүс

Огноо: 2020-05-21

Өнөөдөр амжилтанд хүрч олны танил болсон олон хүмүүс оюутан ахуй цагтаа ч бас амжилтанд хүрч явжээ. Их сургуульд сурч байх үеэсээ амжилтад хүрсэн хүмүүсийн талаар  мэдээлэл хүргэе.

Ваниа Масиас

Ерөнхийлөгч, D1 соёлын нийгэмлэгийг байгуулагч тэрээр Номхон далайн их сургуульд удирдах ажилтнаар сурчээ. Тэнд  бүжиглэх дуртай залуучууд жаахан мэдлэгээ хөгжүүлж, хичээл заалган өгөөмөр ивээн тэтгэгчдийн өгсөн хөрөнгөөр цалинждаг “Цонхны сахиусан тэнгэр”,  “Элсний сахиусан тэнгэр” бүжгийн академи зэрэг нийгмийн хөтөлбөрийг бий болгох алсын хараа, багаж зэвсгийг эзэмшиж сурсан байна.

Альберто Бенавидес де ла Кинтана

Инженер мэргэжилтэй, Харвардын их сургуульд хамгаалсан магистр энэ хүн Перугийн уул уурхайн бизнесийг эрхэлдэг байжээ. 2014 онд 93 настайдаа нас барсан түүнд  эзэмшсэн боловсрол нь бизнес эрхлэх, дараа нь Форбес сэтгүүлээс гаргасан тооцоогоор хоёр тэрбум ам. долларын хөрөнгөтэй болгосон уул уурхайн “Buenaventura” компанийг амжилтанд хүргэхэд тусалжээ. Тэрээр улс төрч, геологич, банкны эзэн, бизнесмен байв. Форбес сэтгүүлийн Перугийн баячуудыг өв  хөрөнгөөр нь жагсаадаг жагсаалтын  V байрт бичигдэж байжээ.

Хорхе Салинас

Перугийн Камарра нэхмэлийн үйлдвэр болон год худалдааны төвийн эздийн хүү юм. Тэрээр хувцасны дизайнер мэргэжлээр Филадельфийн их сургуульд суралцжээ. Дараа нь эх орондоо “ Эмпориум” хувийн брэндийг бий болгохоор ирсэн байна. Мөн  дэлхийн загварын ертөнцийн хамгийн чухал үйл явдал Нью-Йорк хотын “ Fashion Week” шоуны үеэр загваруудаа үзүүлжээ.

Барак Обама

АНУ-ын ерөнхийлөгч асан тэрээр Харвардын хуулийн сургуульд суралцаж төгсчээ. Оюутан байхдаа тэрээр сайн сурдаг байсан бөгөөд сургуулийнхаа “Харвард хуулийн тойм” сэтгүүлийн эрхлэгч болж байсан аж. Их сургуулиа нэр хүндтэй, хуулийн доктор зэрэгтэйгээр төгссөн байна. Хэдэн жилийн дараа Чикаго хотын  их сургуулийн хуулийн факультетийн  үндсэн хуулийн хичээл заадаг багш болжээ. Дараа нь карьер хөөж улс төрч болсон байна.

Натали  Портман

Тэрээр сайн жүжигчнээс  гадна Харвардын  их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр суралцжээ. Мөн хүүхдийн хөгжлийн мэдрэлийн талаар  эрдэм шинжилгээний ажил нийтлүүлж, судалгааны төслийн ажилд оролцсон байна. Израиль улсад төрсөн тэрээр 2010 оны Оскар кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авчээ.

Х.Оюунболд
Эх сурвалж: www.polit.mn