“Visa” компани ажилтнуудаа он дуустал гэрээс нь ажиллуулна

Огноо: 2020-05-21

АНУ-ын “Visa” компани нийт ажилчдынхаа дийлэнхийг энэ он дуустал гэрээс нь ажиллуулах чиглэл баримтлах төлөвтэй байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. 

Үүнээс өмнө өрсөлдөгч “American Express” компани бас үүнтэй төстэй мэдэгдэл хийсэн юм. Сан Франциско хотод төвтэй “Visa” компани нийт 20 мянган ажилтантай. Төлбөр тооцооны сүлжээний салбарт тэргүүлэгч тус компани 76 улсад 130 гаруй оффис эзэмшиж, мөн түрээсэлдэг байна.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloombergtv.mn