
Монгол Улсын эдийн засаг 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурлаа
Үндэсний статистикийн хороо нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн өөрчлөлтийг зарлалаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд:
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7,444.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3,148.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377.2 (10.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурсныг дурдсан байна.
ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр)-ий 10.7 хувийн бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2 (29.5%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын
нэмэгдэл өртөг 114.9 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
График 1, ДНБ-ий өсөлт, бууралт, хувиар (2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)
ДНБ, 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурсны:
- Хөдөө аж ахуйн салбар +0.5,
- Уул уурхай -7.6,
- Аж үйлдвэр +0.6,
- Үйлчилгээ -3.3,
- Бүтээгдэхүүний цэвэр татвар -1 нөлөөлсөн байна.
Эх сурвалж: ҮСХ