“Sandstorm Gold”-ийн орлого I улиралд 17 хувиар өсөж, 21.3 сая ам.доллар боллоо

Огноо: 2020-05-12

Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sandstorm Gold” компанийн орлого I улиралд 17 хувиар нэмэгдэж, 21.3 сая ам.доллар болсон талаар тайлагналаа.

Өнгөрсөн оны мөн үед 2.5 сая ам.долларын цэвэр ашиг олж байсан бол энэ онд 10.3 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. “Sandstorm Gold” компани “Оюу Толгой”-ийн бүлэг ордод багтдаг “Hugo North” болон “Heruga” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Entree Gold” компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг аж. Мөн “Erdene Resource Development” компанийн төслүүдэд борлуулалтын цэвэр ашгийн нэг хувийн төлбөр авах гэрээтэй компани юм.

Т.Элиса
Эх сурвалж: Bloombergtv.mn