Шинэ Зеландад халдвар авсан 1497 хүний 90 хувь нь эдгэрчээ

Огноо: 2020-05-12

Шинэ Зеландад даваа гарагт коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Тус улсад нийт 1497 тохиолдол бүртгэгдсэнээс 90 хувь нь эдгэрчээ. 

Түүнчлэн Шинэ Зеландад нийт 21 хүн нас барсан бөгөөд сүүлийн долоо хоногийн хугацаанд нэмж нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогоор хоёр хүний биеийн байдал тааруу, 78 хүн эмчлүүлж байгаа аж. 

Ерөнхий сайд Жасинда Ардерн хөл хорионы дэглэмээ сулруулж, жижиглэн худалдааны дэлгүүрүүд, кино театр, тоглоомын талбай болон бялдаржуулах төвүүдийг нээх шийдвэр гаргасан ч тус улсад зай барих журам хэрэгжсэн хэвээр байгаа юм. 

Тавдугаар сарын 18-наас сургуулиудын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон бол  цэнгээний газруудыг тавдугаар сарын 21-нээс нээхээр болжээ. 

Эх сурвалж: ВВС